Мэдэгдэл

2026 оны 02 сарын 04

Мэдэгдэл

WAKODO брэндэд итгэл найдвар хүлээлгэн үргэлж хамтдаа байдаг хэрэглэгч, харилцагч та бүхэндээ талархал илэрхийлье. 


Европын хэд хэдэн нялхсын сүүний брэндийн зарим бүтээгдэхүүний түүхий эд болгон ашигладаг Арахидоны хүчил нь “Bacillus cereus”үүсгэдэг хорт бодис “Цереулид” аар бохирдсон байж болзошгүй гэсэн мэдээллийн дараа брэндүүд бүтээгдэхүүнээ буцаан таталтыг эхлүүлсэн. 

Энэ асуудалтай холбогдуулан Японы WAKODO брэнд Асахи Фүүд групээс бид дараах мэдэгдлийг хүлээж авсан байна. 


ЯПОНЫ WAKODO - брэнд 4 ТӨРЛИЙН СҮҮГ ҮЙЛДВЭРЛЭДЭГ. 

1. МАМА МИЛЬК - жирэмсэн хөхүүл ээжид

2. ХАЙ ХАЙ 0-9 сартай - нялх хүүхдүүдэд 

3. ГҮН ГҮН - 9 сараас 3 насны хүүхдүүдэд

4. КИЙДС МИЛЬК 3-аас дээш насны хүүхэд, залууст зориулсан сүүнүүдийн түүхий эдэд асуудал илрээгүй эрүүл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.  

Мөн WAKODO сүүний найрлагад ордог Арахидоны хүчил үйлдвэрлэгчээс түүхий эд нь эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа тухай албан ёсны мэдэгдэл хүлээн авсан байна. 

Нялх хүүхэд болон тэдний гэр бүлийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах нь бидний хамгийн чухал зорилт байдаг. 

Бид бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хангах үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлан хүлээх бөгөөд хэрэглэгч та бүхэндээ хамгийн их анхаарал халамжыг үргэлжид тавьсаар байх болно.


ЯПОН УЛС “WAKODO”ASAHI FOOD GROUP

Албан ёсны борлуулагч CHIRON. Co., Ltd 

2026.01.28

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл