НЯЛХ ХҮҮХДИЙН СҮҮГ СОЛИХ ЗӨВЛӨГӨӨ.

2026 оны 02 сарын 11

НЯЛХ ХҮҮХДИЙН СҮҮГ СОЛИХ ЗӨВЛӨГӨӨ.

Нялх хүүхэд нь эхийн сүүнээс өөр зүйлийг шингээн боловсруулах чадваргүй байдаг ба дархлааны систем бүрэн гүйцэт хөгжөөгүй байдаг. Тиймээс шинэ хүнс, шинэ сүү буюу эхийн сүүг орлож байгаа сүүг солих эсвэл дараагийн цуврал сүүнд өөрчлөгдөх үед заавал дасгаж өгөх журамыг баримтлана. Энэ арга нь хүүхдийн гэдэс хямрахаас болон хүнсний харшилаас хамгаалдаг.

Өглөө өгөх нь зүгээр ба хүүхдэд өөрчлөлт гарбал ажиглаж хэмжээг тохируулна. Шинээр өгөх сүүг эхлээд тестлеж байгаа мэт бага хэмжээгээр өгөх ба дараа дараагийн удаа сүүний хэмжээг бага багаар нэмж дасган өгнө.

Хай хай сүү нь тэгш дүүрэн 1 халбага хийж ус нэмэхэд 20 мл болдог. Төрөөд удаагүй , эмзэг мэдрэмтгий хүүхдэд ойролцоогоор 10 мл сүүгээр эхлнэ. 70 хэм буцалсан халуун ус ашиглаж найруулах ба найруулж өгөөд үлдсэн сүүг дахин өгөхгүй ба дараа өгөхдөө дахин шинээр найруулна.

Хуучин сүүг өгөнгөө дундуур нь Хай Хай сүүгээ оруулан 1-3 хоногт багтаан солих боломжтой . Хуучин сүүгээ алгуур хасаж , шинэ сүүгээ алгуур нэмх байдлаар хэд хоногт багтаан яаралгүй сольж болно.

Хуучин сүүг өгөх боломжгүй үед Хай Хай сүүг 10-20 мл эхлэж өгнө. Ойролцоогоор 30 минут - 1 цаг орчим хугацааны дараа дахин өгөх ба сүүний хэмжээг 40 мл болгоно. Түүний дараа 60 мл гэх мэтээр нэмж уух хэмжээнд алгуур хүргэнэ. Сүүнд дасгах хугацааг хүүхдээ ажиглан урт богино болгох боломжтой.

Гэнэт яаралтай солиход хэцүү тохиолдол:

• Хүүхэд суулгаж байгаа үед

• Антибиотик ууж байгаа үед

• Харшлын түүхтэй бол

Ийм үед хүүхдийн гэдэс хоол боловсруулах зам тогтворжих хүртэл хүлээж байгаад сольж болох ба хүлээх боломгүй бол дасгах журмаа сайтар баримтлаарай.

“Үргэлж хүүхдийн төлөө чанарыг эрхэмлэнэ “ гэсэн брэндийн амлалтын дагуу Вакодо нь нялх хүүхэд болон эцэг эх, асран хамгаалагчдад ойрхон, аюулгүй, найдвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хангах үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлан хүлээх бөгөөд хэрэглэгч та бүхэндээ хамгийн сайн анхаарал халамжыг үргэлжид тавьсаар байх болно.

#сахаргүйсүү #вакодосүү #японсүү

ЯПОН УЛС “WAKODO”ASAHI FOOD GROUP

Албан ёсны борлуулагч CHIRON. Co., Ltd

2026.01.28

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл